Сонгогчдын нэрсийн жагсаалт эцэслэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-24 11:11:21

Сэлэнгэ аймгийн Улсын Бүртгэл Статистикийн газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргаж, аймгийн сонгуулийн хороонд өчигдөр хүргүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 25, 26, 27 дугаар тойргийн сонгуулийн хэсгийн нийт 70633 сонгогчдын жагсаалтыг Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд цаасан хэлбэрээр хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тойргийн 25 дугаар тойргийн 1-18 хэсэгт нийт 24681 иргэн, 26 дугаар тойрогт 1-23 хэсэгт нийт 25124 иргэн, 27 дугаар тойргийн 1-19 хэсэгт 20828 иргэн бүртгэлтэй байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ