Говь, хээрийн бүсэд цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-06-23 10:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь, хээрийн зарим аймаг цөлжилтийн төлөв судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна. Судалгаагаар цөлжсөн газар нутгаа тогтоож, цөлжилтийг бууруулах, хамгаалах ажлыг хийж байна. Ингэхдээ:

  • цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах,
  • элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалт хийх,
  • мөн элсний нүүлт, цөлжилтийг барьж байдаг ашигт ургамал тарих зэрэг аргыг хэрэглэж байна. 

Жишээ нь, мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Говь-Алтай аймагт гэхэд нийт нутаг дэвсгэрийн 79.5 хувь нь цөлжсөн гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс 41.9 хувь нь хүчтэй цөлжиж эргэж сэргэх боломжгүй, 38 хувь нь цаг уурын нөхцөл байдал, хур тунадасны нөлөөгөөр эргэн сэргэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.


Иймд аймгийн хэмжээнд цөлжилтийг зогсоох, доройтсон газрын нөхөн сэргээх ажлыг хийж байна. Аймгийн "Хөх морьт" сангаас 50 га газар элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалт хийж, Эрдэнэмөнх зэрэг зарим суманд салхинаас хамгаалах ойн зурвасыг 25-40 га-д татаж байгуулах, элсний нүүлтийг хашин барьж өгч байдаг гоёо, лэдэр, хармаг зэрэг ашигт ургамлыг тарьж байна. 


Холбоотой мэдээ