ОХУ-тай дээд хэмжээний уулзалт хийх асуудал шийдэгдээгүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2021-06-25 13:17:39
twitter.com/Nyamkanmk

БРЮССЕЛЬ. /Reuters/. ОХУ-тай дээд хэмжээний уулзалт хийх асуудалд Европын Холбооны удирдлагууд санал нэгдэж чадаагүй гэж Германы Канцлер Ангела Меркель тус холбооны дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэв.


“Уг асуудлын талаар өргөн хүрээг хамарсан цогц хэлэлцүүлэг өрнөсөн хэдий ч энэ нь тийм хялбархан шийдэгдэх асуудал биш. Тиймдээ ч энэ удаагийн уулзалтаар удирдлагууд тохиролцоонд хүрч чадаагүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


ЕХ-ны дипломат төлөөлөгчийн газар пүрэв гарагт мэдээлэхдээ, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар цаашид ОХУ-тай өрнүүлэх харилцааны талаар ЕХ-ны удирдлагуудын гаргасан санаачилгыг хэлэлцэнэ гэжээ.


Харин лхагва гарагт “Financial Times”-т гарсан мэдээлэлд "Ангела Меркель ЕХ-ны удирдлагуудын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг урьж оролцуулах санал оруулсан бөгөөд уг саналыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэмжсэн" тухай дурджээ.

Холбоотой мэдээ