Хураагдсан мотоцикл, автомашиныг эздэд нь олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-30 19:34:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хураагдсан мотоцикл, автомашиныг эздэд нь төлбөр хураамжгүйгээр буцаан олгохоор боллоо. 

Тодруулбал, 2017, 2018, 2019, 2020 онд зөрчлийн улмаас түр саатуулагдсан, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эзэмшигч иргэд нь буцаан аваагүй байгаа мотоцикл, автомашиныг түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлж, эзэмшигч иргэдэд нь үнэ төлбөргүй буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд 2019.10.02 - 2020.10.04-ний өдөр хүртэл хугацаанд хураалгасан мотоцикл, 2017.08.22 - 2020.10.24-ний өдрийн хугацаанд хураалгасан автомашины эзэд аймгийн ЗДТГ-ын 221 тоотод Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхтэй очих шаардлагатай юм байна. 

Холбоотой мэдээ