Баянхонгор аймгийн наадам ирэх сарын 17, 18-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-26 22:32:06

Баянхонгор аймгийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баяр наадмыг ирэх сарын 17, 18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. 

Мөн сумдын баяр наадмыг дээрх тогтоолуудыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 15-25-ны өдрүүдийг сонгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газрын”Баяр наадмыг тэмдэглэх хугацааны тухай” 2016 оны 122 дугаар тогтоолыг үндэслэн дээрх шийдвэрийг  гаргажээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ