Түүх, соёлын дурсгалын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-02 10:35:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоох цэг, газрын талбайн хэмжээг гаргалаа.


Ажлын хэсгийнхэн хамгаалалтын бүс тогтоох Их тэнгэрийн ам болон Гачууртын амны хадны зураг, Туулын хар түнийн ордны туурь, Ар гүнтийн дөрвөлжин булш, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш түүх, соёлын үл хөдлөх дурсгалын газар дээр ажиллаж, хээрийн судалгаа зохион байгуулав. Эдгээр таван  байршилд газрын кадастрын зураг хийж, хамгаалалтын бүс тогтоох газрын хэмжээг гаргажээ.


Түүнчлэн Туулын хар түнийн ордны туурь, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд мэргэжлийн байгууллагууд малтлага, судалгаа хийхээр төлөвлөөд байна.

Мөн  Их тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд тохижилтын зураг, төсвийн ажлыг гүйцэтгүүлж байгааг НЗДТГ-ын албан сайтад мэдээлжээ.

Холбоотой мэдээ