Нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар буулцан тохиролцохыг ОПЕК-т уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-07-06 10:20:39

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын засаг захиргаа нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан буулт хийж, тохиролцоонд хүрэхийг ОПЕК-ийн орнуудад уриалжээ.


“Хэдийгээр АНУ хэлэлцээнд оролцохгүй байгаа боловч Вашингтон "ОПЕК +” бүлгийн хэлэлцүүлэг, тэдгээрийн “COVID-19” цар тахлын үр дагавраас дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байна. АНУ-ын засаг захиргаа олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаарх хэлэлцээг урагшлуулахын тулд харилцан буулт хийсэн шийдэлд хүрэхийг уриалж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.


“ОПЕК+” бүлгийн сайд нарын уулзалт даваа гарагт болох ёстой байсан боловч цуцлагджээ. Энэ бол хуралдааныг хойшлуулж буй дөрөв дэх тохиолдол юм. Венийн хэлэлцээрт нэгдсэн орнуудын сайд нар ирэх наймдугаар сараас олборлох хэмжээг зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 1-ний хооронд тохиролцох ёстой байв. Гэвч Саудын Араб, АНЭУ-ын хооронд үүссэн санал зөрөлдөөн хэлэлцээг саатуулжээ.


Холбоотой мэдээ