Гэрээгээ давуулан биелүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг энэ жил 160 мянган га-д тариалалт хийж, ХХААЯ-ны сайдтай байгуулсан гэрээгээ давуулан биелүүллээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн ХХААГ-ын дарга, ХХААЯ-ны сайдтай байгуулсан гурвалсан гэрээгээр Сэлэнгэ аймаг энэ жил нийтдээ 130 мянган га-д улаанбуудай тариалах байсан юм. Гэвч энэ жил тус аймгийн тариаланчид 130 мянган га-д нь улаанбуудай, 3500 мянган га талбайд тэжээлийн ургамал, 6500 мянган га талбайд тосны ургамал тариалж, төлөвлөгөөгөө давуулсан байна.
Тариалалтын хугацаанд Цагааннуур, Зүүнбүрэн сумдын нутгаар хур тунадас тааруу байсан учраас 6 удаа үүлэнд зориудаар нөлөөлж чийг өгчээ. Харин бусад сумдын хувьд чийгийн хангалт олон жилийн дунджаас илүү байгаа юм байна. Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны хувьд 3009 мянган га талбайд төмс, 2100 га- талбайд хүнсний ногоо тариалж төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг