Ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-07 20:56:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ашигт малтмалын улмаас эвдэгдэж орхигдсон газруудын нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын хэсэг аймийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Экологийн цагдаа, Прокурор, Онги-Таац голын сав газрын захиргаа, зарим сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараас бүрдсэн бөгөөд Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сум дахь эвдэгдсэн газруудыг шалгаж, нөхөн сэргээх талаар санал солилцов.

Дээрх сумдад нийт 54 цэгт 411 га газар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэн орхигдсон бөгөөд ирэх дөрвөн жилд нөхөн сэргээж дуусахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ