Аймгийн эмч нар цалингаа нэмүүлэх жагсаалд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-07 21:23:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн эмч, эмнэлгийн ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэх жагсаалд нэгдэж, аймгийн төв талбайд жагслаа.

Тэдний зүгээс “Улаан, ногоон бүс хэмээн ялгаж, нэг удаагийн аргацаасан тэтгэмж олгох шийдвэр гарсан. Зөвхөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалинг нэмж, 2 сая төгрөг өгнө гэсэн энэ шийдвэрийг бид эсэргүүцэж байна. Бидний дундаж цалин 600-900 мянган төгрөг. Үүнээсээ шимтгэлээ төлөөд гар дээр авах мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байна. Мөн цар тахлын энэ үед ар гэр, ахуй амьдралаа орхиж, бид олон хоног нойр хоолгүй зүтгэж байна. Ийм байхад улаан, ногоон бүсээр ялгаж, нэг удаагийн тэтгэмж ярьж байгааг эсэргүүцэж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ. 

Холбоотой мэдээ