Загасыг тороор шүүн урсгалд тавьж, цутгал голын урсгалыг чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-07 20:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Загас үржлийн үеийн биотехникийн арга ажиллагааны үеэр Хөвсгөл аймагт 1200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, 3 цутгал голын урсгалыг чөлөөлөв.


Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 5 болон 6 дугаар сард цутгал голуудад загас бага өгсөж үржжээ. Өнгөрсөн сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж, цутгал голуудад загас дахин өгссөнийг БОАЖЯ цахим хуудаснаа мэдээллээ.


Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгал тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир тус аймгийн хамгаалалтын захиргаанаас 2 дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга ажиллагааг хэрэгжүүлэн Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голын цутгал салаанд урсгалыг чөлөөлөх, урсгал чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхэйн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн, урсгалд тавьжээ. 

 

Холбоотой мэдээ