Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард анх удаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-07-09 12:13:13

РОМ. /RT/. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 12 сарын хугацаанд өнгөрсөн сард анх удаа буурчээ.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /ХХААБ/ мэдээлснээр, хүнсний бүтээгдэхүүний үнийн олон улсын индексийн сар тутмын өөрчлөлтийг харуулдаг хүнсний үнийн индекс өнгөрсөн сард 124.6 нэгж болсон нь тавдугаар сарынхаас 2.5 хувиар буурсан үзүүлэлт боловч 2020 оныхоос  34 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.


Ургамлын тосны үнийн индекс зургаадугаар сард 9.8 хувиар буурч, сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрчээ. Ийнхүү буурсан нь "дэлхийн зах зээлд далдуу мод, шар буурцаг, наран цэцгийн тосны үнэ" буурсантай холбоотой байна.


Үр тарианы үнийн индекс 2.6 хувь, сүүн бүтээгдэхүүнийх 1 хувиар буурчээ. “Дэлхий даяар импортын эрэлт нь огцом буурч, ялангуяа Европт нөөц нь ялимгүй нэмэгдсэнтэй холбоотойгоор” цөцгийн тосны үнэ хамгийн их хувиар унасан байна.  Харин элсэн чихрийн үнийн индекс өмнөх сарынхтай харьцуулахад 0.9 хувь, махных 2.1 хувиар өсжээ.


Холбоотой мэдээ