Монгол төрийн далбааг мандууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-07-10 18:22:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 жилийн ой, Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Төрийн далбааны өдрийг тохиолдуулан Баганат талбайд Монгол Төрийн далбааг мандууллаа. 

Төрийн далбаа мандуулах ёслолд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Л.Баянмөнх, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл болон ОБГ-ын алба хаагчид оролцлоо. 

Монгол Төрийн далбааг мандуулах ёслолыг ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ийнхүү цомхон байдлаар зохион байгуулав.

Төрийн далбааны одоогийн эх загварыг 1945.07.10-ны өдөр баталсан байдаг. Энэхүү түүхт өдрийг 2009 онд УИХ-аас "Үндэсний далбааны өдөр" болгожээ.

Холбоотой мэдээ