Найман суманд 35 тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-12 10:44:52

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 401 сорьцноос 30, түргэвчилсэн оношлуурын 58 шинжилгээнээс 5, нийт 459 шинжилгээнээс 35 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

Чулуут-6, Ихтамир-5, Тариат-1, Өлзийт-2 Жаргалант-1, Өгийнуур-1, Хашаат-2, Эрдэнэбулган-17.

Батлагдсан нийт 1917 тохиолдолтой болов.

Өчигдөр 15 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Хайрхан 1, Өлзийт 3, Хашаат 1, Цэнхэр 1, Нэгдсэн эмнэлэг 9 хүн.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлэгчдээс 29 хүн эдгэрчээ. Нийт 1917 тохиолдлын 1611 нь буюу 84 хувь нь эдгэрсэн.

-Нийт нас баралт: 3

-Эмчлүүлж байгаа 284: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 164: Ихтамир 15, Чулуут 1, Хангай 1, Өндөр-Улаан 10, Жаргалант 3, Цэцэрлэг 3, Хайрхан 5, Батцэнгэл 3, Өлзийт 17, Өгийнуур 8, Хашаат 2, Хотонт 1, Цэнхэр 14, Төвшрүүлэх 4, Цахир 3, Тариат 18, Нэгдсэн эмнэлэг 56. Биеийн байдал: Хөнгөн 152, хүндэвтэр 11, хүнд 1.

-ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлэгдэж байгаа 120:

Ар Мөнгөнчагнуур - 75, Ар Мөнхжин - 19, Ар Манал - 26

-Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 23

6-15 нас: 63

16-39 нас: 117

40-59 нас: 59

60-аас дээш: 22

-Ойрын хавьтал - 9302 /Нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 139-өөр өссөн/

-Гэрийн тусгаарлалтад – 1340 /Урд өдрийнхөөс 29-өөр буурсан/

Аймгийн хэмжээнд 07.11-ний 00:00 цагийн байдлаар I тунд – 54417, II тунд – 47024 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ