Засаг дарга олимпод оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-11 20:44:30

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Токиогийн олимпод оролцох тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том наадам болох зуны XXXII олимп Япон улсын Токио хотод долоодугаар сарын 23-нд эхэлнэ. Энэ наадамд Завхан аймгийн Яруу сумын уугуул М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн 125 кг-ийн эрэгтэй төрөлд, Нөмрөг сумын уугуул Ё.Басхүү  66 кг-ийн жүдогийн эрэгтэй төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцох гэж байна. Тиймээс аймаг, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, олимпод оролцох эрхээ авсан тамирчдадаа иргэдийнхээ нэрийн өмнөөс амжилт хүсэж, мөнгөн дэмжлэг үзүүлэх А/265 тоот захирамжийг гаргалаа. Захирамжид зааснаар биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тамирчин тус бүрд нэг сая 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.  “ТОКИО 2021” олимпын тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Холбоотой мэдээ