Коронавируст халдварын тохиолдол 3084 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-13 08:42:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 82 тохиолдол нэмж бүртгэгдэн, батлагдсан тохиолдлын тоо 3084 боллоо.

Мөн хугацаанд 119 иргэн эдгэрч тусгаарлах эмнэлгээс гарсанаар нийт эдгэрэлт 2064 болоод байна.

Одоогоор нийт 463 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 24, хүндэвтэр 56, хөнгөн 383 иргэн байгаа юм. Харин тусгаарлан ажиглах байранд 46, гэрийн ажиглалтанд 2719 иргэн ажиглалт, тандалтанд байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын бүрэн тунд 43711 иргэн хамрагдаад байгаа аж.

Холбоотой мэдээ