Сүүлийн 24 цагт 73 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-13 13:26:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 40 тохиолдол нэмэгдэж, 73 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Ийнхүү аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 3124 болж, 2137 иргэн эдгэрээд байна.

Тусгаарлах эмнэлэгт 455 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд нэг, хүнд 22, хүндэвтэр 64 иргэн байгаа бол бусад иргэдийн биеийн байдал хөнгөн хэлбэрт, эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш түргэвчилсэн сорил 46467, PCR шинжилгээ 16278 хийсэн байна. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 52007, бүрэн тунд 43711 иргэн хамрагдаад байгаа аж.

Холбоотой мэдээ