Булганы Рашаант сум "Бэсрэг наадам" зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-27 20:22:32

Булган аймгийн урд сумдын амралтын газрууд "Бэсрэг наадам" зохион байгууллаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын өв соёл болох эрийн гурван наадмыг сурталчлан таниулах зорилготой Рашаант сумын ЗДТГ зохион байгуулжээ.

Наадмаар 3 насны морьд, аймаг сумын цолтой 48 бөх, 2 харваач хурд, хүч, цэц мэргэнээ сорьлоо. Мөн гадаадын 200 гаран жуулчид үзэж сонирхсон байна.

Одоогийн байдлаар Булган аймагт 13 амралт, аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний 6 нь урд буюу Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн  сумдад байрладаг бол бусад нь аймгийн төв болон үлдсэн сумдаар байрладаг. тэд хавар, намар, зуны цагт үйл ажиллагаа явуулж зөвхөн нэг амралтын газар л өвөл үйл ажиллагаа явуулдаг байна.

Төлбөрийн хувьд эмчилгээний, амралтын, аялал зугаалгын гэдгээсээ шалтгаалан монгол гэр, шовгор байшингууд 25-70 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг юм байна.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ