“11 өдөр, 11 шөнө” сэдэвт 360 хүүхдийн төслийн сургалт эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:09:51

Дархан-Уул аймгийн амралтын бүс нутаг болох Зулзагын голд дахь “Хүүхдийн Зулзага зуслан”-д энэ сарын 27-нд “11 өдөр, 11 шөнө” сэдэвт хоёр ээлжээр явагдах хүүхдийн вакумчилсан төслийн сургалт эхлэв.

Уг сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 5-9 дүгээр ангиудын 208 сурагч оролцож байна. Тэд ирэх сарын найман хүртэл сургалтад суух бөгөөд сургалтыг Америкаас ирсэн 18 багш удирдан явуулж байна. Энэхүү сургалт дууссаны дараа уг төслийн хоёр дахь сургалт ирэх сарын 13-24-ны хооронд үлдсэн 152 хүүхдийн сургалт эхэлнэ гэж аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн ярилаа.

Түүнчлэн дээрх төслийн сургалтаас гадна тус зуслан нь цэвэр агаар, сэнгэнэсэн нарсан ойтой хүүхдийн зусландаа амрах хүсэлтэй хүүхдүүд найз нөхөд, анги хамт олноороо ирж амрах нь нээлттэй бөгөөд хүүхдийг хөгжүүлэх сургалтын тусгай багш нартай, урлаг спорт, танин мэдэхүйг хөгжүүлэх сургалт, адал явдалт болон хөгжөөнт тоглоомын хөтөлбөр, бүжгийн төрөлжсөн сургалттай долоо болон арав хоногоор амраах зохицуулалттай ажиллаж байгаа аж.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ