Гурван саяын 5 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-19 08:05:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 6 дугаар сарын ээлжит сугалааны тохирол өчигдөр боллоо. Өнгөрсөн сард нийт 50,557,246 баримт хэвлэгдсэнээс 32,038,077 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 37368340 тоо таарсан ба сугалаагаар

  • 30 мянган төгрөгийн азтан –28.843
  • 100 мянган төгрөгийн азтан –2886
  • 500 мянган төгрөгийн азтан – 279
  • 1,5 сая төгрөгийн азтан – 24
  • 3 сая төгрөгийн азтан –  5 тус тус тодорлоо.

Харин супер шагналын дугаарт 97991257  тоо таарсан ч 20 САЯ төгрөгийн азтан тодорсонгүй.

Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын энэ оны II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгодог болсон. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард,  IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон. Энэ оны эхний улиралд 1, 023, 235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм. 

Холбоотой мэдээ