Сонгуулийн санал авах байруудад хяналт, шалгалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-28 08:34:39

ОБЕГ-аас УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.

Шалгалтын үеэр сонгуулийн санал авах байруудын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, ажилтан албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй зөрчил илэрчээ. Мөн  барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулаагүй, гал унтраах анхан шатны бага хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй  зэрэг нийтлэг дутагдал илэрсэн байна. ОБЕГ-аас дээрх зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албаныханд ханджээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ