Өсвөрийн тамирчин Б.Халиун маргааш дагаж барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-22 10:16:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Будапешт-2021” өсвөр үеийн ДАШТ-ий чөлөөт бөхийн охидын барилдаан өнөөдөр эхэлсэн бөгөөд 57 кг-д “Женко” клубийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун нэг ялж, ялагдсанаар дагах барилдаан хийхээр болов.

 

Тэрбээр 1/8 шигшээд Хорватын Лана Ногичийг 10:0-ээр ялсан ч шөвгийн наймд Туркийн Селви Иляасоглуд 3:4-өөр харамсалтай ялагдсан. Харин өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд ОХУ-ын Анжелина Первукинаг 4:2-оор ялснаар манай бөх маргааш дагаж барилдахаар боллоо. Түүний эгч Б.Хулан маргааш 61 кг жинд барилдаанаа хийх юм.


Ташрамд дуулгахад, Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Харин өдгөө олимп, дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа бөгөөд энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн барилдаж байна.

Холбоотой мэдээ