Халдварын тохиолдлыг томуу болон харшлын өвчлөлтэй андуурах хандлага гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-22 18:08:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 29 тохиолдол нэмэгдэж, нийт 1285 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар 135 иргэн эмчлүүлж байгаагаас 105 нь эмнэлэгт, 30 нь гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдлын хувьд хөнгөн 125, хүндэвтэр тав, хүнд гурав, нэн хүнд нэг байна. Аймгийн хэмжээнд халдвар авсан иргэдээс тав нь нас баржээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

-Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн БОЭТ-д PCR шинжилгээ хийлгэхээр сорьц илгээгээгүй. Тус төв ачаалал ихтэй байгаа учраас шинжилгээний хариу удааширч байна. Халдварын тохиолдлыг эмнэл зүй, түргэвчилсэн оношлуулаар илрүүлж байна. Иргэд коронавирусний халдварыг улирлын томуу болон харшлын өвчинтэй андууран хүндрүүлэх тохиолдол гарч байна. Тиймээс биеийн байдал нь хүнд болон нэн хүнд хүмүүс бүртгэгдэж байгааг анхаарах хэрэгтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ