Тэрэлжийн төв суурингийн иргэдэд газар өмчлөх гэрчилгээ гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-30 17:11:57

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өнөөдөр Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн төв суурингийн оршин суугчидтай уулзаж, Налайх дүүргийн удирдлагын хамт зарим иргэдэд газар өмчлөх гэрчилгээ гардуулжээ.

Тэрэлжийн төв суурингийн иргэд 1957 оноос хойш, Туул зөрлөгийн иргэд 1954 оноос хойш тус тус энэ газартаа оршин сууж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2012 оны 5 дугаар сард Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Төмөр замын "Туул зөрлөг"-ийн 33.5 га, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га газрыг тус тус тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлүүлэх тогтоолыг санаачлан УИХ-аар батлуулсан.

Гэрчилгээ гардуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Хөгжилтэй орнууд байгалын үзэсгэлэнтэй газар нутгаа аль болох оршин суугч иргэдэд ойртуулж, зохистой ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх замаар эзэнжүүлж хамгаалдаг. Энэхүү газрыг иргэдэд өмчилж авч байгаа иргэд орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулж амьжиргааны чанараа сайжруулах, нөгөө талаас энэ орчныхоо байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах санал, санаачлага, бүтээлч хамтын ажиллагаа улам нэмэгдэнэ" гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд