Нийслэлийн 28 байршилд 195 мянган цэцэг суулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 14:54:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Хот тохижилтын газар Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчим гээд 28 байршилд 195 мянган цэцэг суулгажээ.


Мөн 32 байршилд 230 мянган ам метр зүлэг, гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тариалсныг НЗДТГ-ын хэвлэлийн алба мэдээлэв.


Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийг хариуцдаг. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлахаар нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байгаа аж.

Холбоотой мэдээ