Кросс гүйлтийн тамирчид гараанаас гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачилга дор "Хувьсгалчдын өлгий нутгаар 2021" холын зайн кросс гүйлтийн тамирчид өнөөдөр гараанаас гарлаа.Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг сумаас гараагаа эхэлсэн энэхүү
гүйлтэд 25 тамирчин оролцож байна. Тэд энэ сарын 27-ны
өдөр нийслэл Улаанбаатар хотод барианд орох аж.
Ардын хувьсгалын
100, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100, Сэлэнгэ аймаг
байгуулагдсаны түүхт 90 жил тохиож буй түүхт, тэгш ойн хүрээнд энэхүү
кросс гүйлтийг
зохион байгуулж байгаа аж.
Эл үйл ажиллагаа нь бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, өсвөр үе, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлж, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх зорилготой. Ийнхүү хүн төрөлхтний эв нэгдэл болсон олимпын наадмын нээлтийн өдөр хувьсгалын өлгий нутгаас кросс гүйлтийн тамирчид гараанаас гарлаа.