Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНХАУ дахь айлчлал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод хүрэлцэн очив.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийнэ.
Сайд Б.Батцэцэг энэ оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-нд ОХУ-д айлчилсан. Тус айлчлал нь цар тахлаас хойших Монгол Улсын Засгийн газрын анхны айлчлал байв. Энэ удаагийн айлчлал нь түүний Засгийн газрын гишүүнээр сонгогдсоны дараах хоёр дахь айлчлал юм.