Коронавирусний халдвар авсан 2100 хүн эдгэрч, долоон хүн нас барлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 11:05:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Коронавируст халдвар аван эмчлүүлж байсан иргэдээс 2100 хүн сүүлийн 24 цагт эдгэрч, долоон хүн нас барлаа.


Дээрх хугацаанд коронавирусний халдварын тохиолдолд 1234 хүнээр нэмэгдсэн бөгөөд тэдний 511 нь нийслэлд, 732 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд 160344 иргэн коронавирусний халдвар авч, 796 хүн нас бараад байна.


Халдвар авсан 10835 хүн гэрийн хяналтад байгаа. Харин эмнэлэгт 10477 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1748 нь хүүхэд, 424 нь жирэмсэн эх юм. Нийт 35416 хүүхэд, 2776 жирэмсэн эх "Ковид-19" өвчнөөр өвджээ. 


Халдвар авсан иргэдийн 6552-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 2803 нь хөнгөн, 944 нь хүнд, 178-ынх нь биеийн байдал нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 


Нас баралтын 22.6 хувь нь “ковид-19”ын, 77.4 хувь нь коронавируст болон архаг хууч өвчний шалтгаантай байв. Архаг хууч өвчин хавсарсан шалтгааныг долоо хоногийн мэдээллээр тодруулбал, 68.7 хувь нь зүрх судасны өвчин, 23.1 хувь нь чихрийн шижин, 13.6 хувь нь бөөрний, 10.9 хувь нь элэгний, 9.6 хувь нь мэдрэлийн эмгэг, 8.2 хувь нь хавдар, 4 хувь нь хэт таргалалттай байжээ. 

Холбоотой мэдээ