Хятадын Улаан загалмай Сирид 150 мянган тун вакцин хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-29 16:01:18

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгээс /RCSC/ Сирид хандивласан “COVID-19”-ийн 150 мянган тун вакциныг тээвэрлэсэн нисэх онгоц Бээжин хотоос лхагва гарагт хөөрсөн гэж Хятадын Улаан загалмай сангаас мэдээлжээ.


Эдгээр вакциныг худалдан авах, тээвэрлэх зардлыг Хятадын Улаан загалмай сангийн хандиваар санхүүжүүлсэн байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Хятадын Улаан загалмай нийгэмлэг хэд хэдэн улс оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.


Сирид үзүүлж буй вакцины тусламж нь тус улсын “COVID-19”-тэй тэмцэх, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна гэж Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид мэдээлсэн байна.   

Холбоотой мэдээ