Хагас шигшээд Болгар, Япон, Украин, Киргизийн бөхчүүд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-03 12:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг жингийн 1/4 шигшээд ОУХМ Х.Болортуяа, Болгарын бөх Тайбе Юсеинтэй барилдаж 10:0-ээр цэвэр ялагдав.


Дэлхийн аварга, ДАШТ-ий 3 мөнгөн медальт, Болгарын бөх Тайбе Юсеин хагас шигшээ барилдаанд Японы бөх Ю.Кавайг ялбал, 25 настай ОУХМ Х.Болортуяа дагах барилдаан хийх юм байна.



Овог, нэр: Хүрэлсүхийн Болортуяа

Спортын зэрэг: ОУХМ

Төрсөн он, сар, өдөр: 1996.05.03

Төрсөн газар: Орхон аймаг

Хэзээнээс хичээллэсэн: 2009 оноос

Анхны багш: Б.Идэрсайхан

Одоогийн багш: Б.Идэрсайхан

Харьяалагддаг газар: “Аврагч” Спорт хороо, "Сокол" ХХК

Барилдах жин: 62 кг

Амжилт

2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө

- Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

2012 он: “Азийн хүүхдүүд” хүүхдийн спортын наадмын хүрэл (Якут, Саха)

2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

- Залуучуудын УАШТ-ий хүрэл

- “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

- Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

2014 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий хүрэл

- Залуучуудын УАШТ-ий мөнгө

2015 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Оюутны УАШТ-ий хүрэл

- Залуучуудын УАШТ-ий мөнгө

2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

- Залуучуудын УАШТ-ий алт

- “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- Д.Оюунболд агсны нэрэмжит U-23 тэмцээний алт

- Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө

2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

- “Mongolia Open” ОУТ-ий хүрэл

- Хөлөнбуйрын ОУТ-ий мөнгө

- Оросын цомын нээлттэй тэмцээний алт

2019 он: 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгө

- “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө

- “Mongolia Open” ОУТ-ий мөнгө

- Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт

- Польшийн нээлттэй тэмцээний алт

2020 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт

2021 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө

- “Токио-2020” олимпийн эрх олгох Дэлхийн тэмцээний мөнгө

Холбоотой мэдээ