"Хөвсгөл хүнс", "Нэхээсгүй эдлэл"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-03 19:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 40 ХК-ийн 710, 105 ширхэг хувьцааг 247.1 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" (HHS+15.00%) болон "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-14.59%) болон "Хай би ойл" ХК (HBO-13.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,417 нэгж эрхийг 4.6 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 41 ширхэг үнэт цаасыг 1.1 сая төгрөг болон 3,000 ам.доллароор арилжсан байна. Мөн  компанийн багцын арилжаанд нийт 14.2 сая ширхэг үнэт цаасыг 1.1 тэрбум төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.92 хувиар өсөж, 32142.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,935,623,188,028.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ