Хөвсгөлд санал авах явц зөрчилгүй хэвийн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд өглөөний 7 цагаас санал авах үйл ажиллагаа 121 хэсгийн хороонд ямар нэгэн, гомдол зөрчилгүй хэвийн эхэллээ.
Тус аймагт УИХ-ын сонгуульд 3 тойрогт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 36 тойрог 41 мандатын төлөө 94 нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд сонгуулийн насны 124000 иргэдээс 85811 нь сонгуулийн нэрсийн жагсаалтанд бичигджээ. Сонгуулийг 1396 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 779 нь санал авах байранд ажиллаж байна.
Өглөөний 10 цагийн байдлаар аймгийн хэмжээнд ямар нэгэн зөрчил, гомдолгүй сонгууль хэвийн үргэлжилж байгаа мэдээллийн аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Ариунбат өглөө.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
17 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
21 цаг