"Талх чихэр", "Монос Хүнс" ХК ажлаа тайлагналлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-05 15:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа ээлжлэн тавьж эхэллээ. 

Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК эхний хагас жилд 34,929,600,000 төгрөгийн борлуулалт хийж, орлого өмнөх жилээс 6,081,300,000 төгрөгөөр буюу 21.1 хувиар өссөн бол цэвэр ашиг 1.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тус ХК:

  • "Хаан", "Онцгой", "Хотол" брэндийн хөгжүүлэлтийг амжилттай хийж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлжээ.
  • "Амтлаг", "Пастри" зэрэг шинэ брэндийг бий болгохоор ажиллаж байна. Тайланг бүрэн эхээр Энд дарж үзнэ үү.

Мөн I ангилалд бүртгэлтэй "Монос Хүнс" ХК нэгдсэн дүнгээр борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн хэмжээ 36 хувиар тус тус өссөн байна. Борлуулалтын өсөлтөд шингэн хүнсний үйлдвэрлэл 2.3 дахин өссөн нь эерэг нөлөөлөл үзүүлжээ. Энэ оны эхний хагас жилд шинээр эрүүл мэндийн ундаа "Vita-500", биологийн нэмэлт shot зэрэг бүтээгдэхүүнийг гаргаснаар борлуулалтын орлого 7.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 145 сая төгрөгөөр өсөж, 545 сая төгрөгт хүрчээ. Тайланг бүрэн эхээр Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ