Найман сумын 167 иргэнээс халдвар илрэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-05 17:09:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 153 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, ойрын хавьтлын болон сайн дурын 440 иргэнийг түргэвчилсэн шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 167 тохиолдол шинээр батлагдлаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Ийнхүү тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 3097 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 142 нь Өлгий суманд, 5 нь Толбо суманд, 4 нь Ногооннуур суманд бүртгэгджээ. Мөн Бугат, Булган суманд тус бүр 6, Цэнгэл, Баяннуур сумуудад тус бүр 1 тохиолдол илэрчээ.  

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1717 иргэн эмчлүүлж байгаа. Үүнээс:

- Аймгийн Ковидын эмнэлэгт 119 иргэн;

- Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 30 иргэн;

- Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 16 иргэн;

- Сансар эмнэлгийн байранд 39 иргэн;

-Пазылет төрийн бус байгууллагын байранд 55 иргэн;

- Сумуудын ЭМТ-үүдэд 56 иргэн (Булган 8, Ногооннуур 11, Толбо 8, Улаанхус 8, Цэнгэл 13, Цагааннуур 8);

- Гэрээр 1402 иргэн тус тус эмчлүүлж байна. Эмчилгээ хийлгэж байгаа 1717 иргэнээс 1534 иргэний биеийн байдал хөнгөн, 170 иргэний биеийн байдал хүндэвтэр, 12 иргэний биеийн байдал хүнд, 1 иргэний биеийн байдал маш хүнд байнгаа ажээ. 

Холбоотой мэдээ