Өнөөдөр манай 2 бөх тэмцээнээ эхлүүлж, 2 бөх медалийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-06 07:08:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээн 6 дахь өдрөө үргэлжилж Монголын шигшээ багаас 4 тамирчин Токиогийн олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдана.


Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг жинд ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг нар эхний барилдаанаа Японы бөхчүүдтэй өглөө 10 цаг 30 минутаас барилдах сугалаа таарсан байна.


Мөн эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл 18 цаг 30 минутаас, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Болортуяа 19 цаг 55 минутаас олимпын хүрэл медалийн төлөө хүч, ур чадвараа сорин барилдахаар "Токио-2020" дэвжээнд гарна.





Холбоотой мэдээ