Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-16 12:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн боксын өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хүчээ сорих баг тамирчид өчигдөр /2021.08.15/ Арабын нэгдсэн Эмират улсын нийслэлийг зорив.  


АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 8 дугаар сарын 17-31-нд Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос зохион байгуулах тус тэмцээний өсвөр насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2005-2006 онд төрсөн 7 тамирчин /эмэгтэй 3, эрэгтэй 4/ тулалдах бол залуучуудын ДАШТ-д 2003-2004 онуудад төрсөн 5 тамирчин /эмэгтэй 2, эрэгтэй 3/ хүчээ сорин өрсөлдөх юм.


Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд Монголын өсвөр болон залуу энэ цаг үеийн шилдэг боксчид багтсан юм байна. 


Тухайлбал, Залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг хүчээ сорих “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн энэ жингийн Монголын шилдэг боксчин билээ.


Баг тамирчдаа дасгалжуулахаар Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Бат-Отгон, В.Аззаяа нарын дасгалжуулагчид Дубайг зорьжээ.

Холбоотой мэдээ