"Аавдаа захидал бичих" уралдааны дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-10 13:37:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт зарласан "Аавдаа захидал бичих" уралдааны дүн гарчээ.
Олон улсын аавуудын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" хөтөлбөрийн хүрээнд уг уралдааныг зохион байгуулсан. Энэхүү цахим захидлын уралдаанд 32 бүтээл ирснээс оюутан О.Саранцацралтын аавдаа бичсэн захидал нэгдүгээр байрт шалгарчээ. Удаах байрт Н.Нандин-эрдэнэ, У.Үүрийнтуяа нарын захидлууд шалгарч шагналын эзэд болсон байна.


Холбоотой мэдээ