Битүүмжилсэн хайрцгаар 659 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-29 16:02:05

Сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр буюу 28-ны өглөөний 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсан хайрцгаар санал авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж,  659 сонгогч нь саналаа өгчээ

Энэхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр нийт 680 сонгогч хүсэлтээ ирүүлсэн юм байна. Аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн хуулийн журамд заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэдээс очиж саналыг нь авсан байна. Харин зарим сонгогчид хаяг дээрээ байхгаагүй, сонгууль өгөх сонирхолгүй, бичиг баримтын  зөрчлийн улмаас зарим иргэн санал өгч чадаагүй байна.

            Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ