Палестинд халдварын ихэнх тохиолдлыг “Дельта” хувилбар эзэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-16 12:15:24

РАМАЛЛА. /Anadolu/. Иордан голын Баруун эрэг орчимд бүртгэгдэж буй коронавирусний ихэнх тохиолдол нь хурдан халдварладаг “Дельта” хувилбараас үүдэлтэй болохыг Палестины Эрүүл мэндийн яамнаас ням гарагт мэдэгджээ.


"Дельта” хувилбар нь хүн амын дунд өргөн тархаад байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь хурдан халдварладаг уг хувилбараас үүдэлтэй байна гэж тус яамны төлөөлөгч Весам Сбейхат мэдээлсэн байна. 


Тэрбээр Палестины нутаг дэвсгэрт халдварын тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт эрс нэмэгдсэн болохыг дурдаад, “ийнхүү бүртгэгдсэн тохиолдлууд нь Палестин дахь халдварын тархалтын бодит нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэхгүй” гэдгийг нэмж хэлжээ. 


Өнгөрсөн долоо хоногт Палестины Засгийн газар коронавирусний эсрэг вакцинд хамрагдахаас татгалзсан иргэдэд "арга хэмжээ" авна хэмээн шахалт үзүүлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш Баруун эрэг, Газын зурваст нийт 349 108 тохиолдол бүртгэгдэж, 3881 хүн нас барсан гэж Палестины эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ