Швейцарын эрдэмтэд Пи тооны нарийвчлалаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-08-18 12:36:27

ЦЮРИХ. /RIA Novosti/. Швейцарын Граубюндений Хэрэглээний шинжлэх ухааны дээд сургуулийн эрдэмтэд Пи тооны бутархай хэсгийг 62.8 их наяд орон хүртэл бодож, дээд амжилт тогтоожээ.


Эрдэмтэд Пи тоог шинэчлэхэд 108 хоног 9 цаг зарцуулсан байна. Ингэхдээ тэд супер компьютер ашиглажээ. Энэ нь 2020 онд тогтоосон дэлхийн хамгийн сүүлийн дээд амжилтаас 3.5 дахин хурдан үзүүлэлт юм.


Одоо тэд Гиннесийн амжилтын номын төлөөлөгчдөөс баталгаажуулахыг хүлээж байгаа аж.


Өмнөх дээд амжилтыг 50 их наяд бутархай орноор тогтоож байжээ.


Тойргийн уртыг диаметрт нь хуваахад 3.14… хэмээн хязгааргүй үргэлжлэх тоо гардаг бөгөөд энэ тогтмолыг Пи тоо гэж нэрлэдэг.



Холбоотой мэдээ