121 иргэнээс халдвар илэрч, 1 хүн нас барав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-22 15:37:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 286 хүнд түргэвчилсэн шинжилгээ, Нэгдсэн эмнэлэгт 45 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 331 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 121 тохиолдол шинээр батлагдав.

Үүнээс Алтай суманд 1, Баяннуур суманд 6, Бугат суманд 2, Булган суманд 2, Ногооннуур суманд 2, Толбо суманд 2, Улаанхус суманд 1, Цэнгэл суманд 1, Цагааннуур тосгонд 1, Хотгор багт 3, Өлгий суманд 100 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт батлагдсан тохиолдол 6318 боллоо.  

Мөн вирусний халдварын хүндрэлийн улмаас 1 иргэн нас барсан аж.

Батлагдсан нийт тохиолдлоос өнөөдрийн байдлаар 4687 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 226) гарчээ.

Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 116 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 55, Пазылет төрийн бус байгууллагын байранд 56, Сансар эмнэлэгт 36, сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 65, гэрийн эмчилгээнд 129, нийтдээ 1626 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 1626 иргэнээс 1378 иргэний биеийн байдал хөнгөн, 185 иргэний биеийн байдал хүндэвтэр, 56 иргэний биеийн байдал хүнд, 7 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.

Холбоотой мэдээ