АНУ Афганистанаас дүрвэгсдийг вакцинжуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-08-24 11:49:17

ВАШИНГТОН. /СNN/. АНУ -ын засаг захиргаа Афганистанаас тус улс руу нүүлгэн шилжүүлсэн иргэдийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулж, хэрэв вакцин хийлгээгүй бол вакцин хийлгэхийг санал болгох аж.


Мэргэжилтнүүд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж буй Кабулын олон улсын нисэх онгоцны буудлын зорчигчдод үзлэг  хийж байгаа талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби урьд нь мэдээлжээ. Түүний мэдээлснээр, эмнэлгийн ажилтнууд хамгийн түрүүнд "бие нь суларсан эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг COVID -ийн шинжилгээнд хамруулж байгаа аж".  


Жон Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 37.8 сая гаруй тохиолдол илэрч, 629 мянга гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ