Япон багачуудын сэтгэлийн үгтэй амьд цэцгүүд Паралимпын тамирчдад хүч, урам өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-28 16:19:34

Токио /МОНЦАМЭ/. Японы нийслэлд үргэлжилж байгаа “Токио-2020” паралимпын XVI наадамд өрсөлдөж байгаа триатлоны тамирчдад хандсан японы багачуудын чин сэтгэлээсээ бичсэн үгтэй амьд цэцэгсүүд, энэ наадмын хамгийн их хүч, ур чадвар шаардсан энэ спортынхонд хүч, урам зориг өгч байна.


Япон улсын олон бага сургуулийн сурагчдаас энэхүү сэтгэлийн үгээ бичсэн цэцэгсийг ирүүлсэн бөгөөд триатлоны тэмцээн болж буй Шиноказе парк /Shinokaze Park/ дахь зам дагуу савтай цэцгүүдийг эгнүүлэн байрлуулжээ.




Тухайлбал, 1 дүгээр ангийн бяцхан сурагчид “Хичээгээрэй, Урагшаа, ”Эцэст нь хүртэл битгий бууж өгөөрэй” “Мөрөөдлийнхөө зүгт хичээгээрэй“ хэмээн япон бичгээр муруй сарий, янз бүрээр чадан ядан бичсэн хөөрхөн бичгийн хэвтэй үг, өгүүлбэр бичжээ. Хүүхдийн гэгээн сайхан үгс тамирчдад эрч хүч, дэм, урам өгөхийг хүссэн чин сэтгэлийн илэрхийлэл юм.





Пара спортын тамирчид  хязгааргүй боломж эсвэл хязгаарыг давах чадвартай хүмүүс байдгийг Японы хүүхэд багачууд чин сэтгэлээсээ мэдэрсэн гэдгийг тэдний тарьж ургуулсан энэ цэцэгс болон цаасан дээр бичсэн үг, өгүүлбэрүүд олон хүний сэтгэлийг догдлуулж байв. 


Тиймээ, пара спортын тамирчид яах аргагүй энгийн хүмүүсээс хэд дахин илүү хүч чадал, эр зориг гаргаж байдгийг бид энэ Паралимпын наадмын өдрүүдэд болж буй тэмцээн, уралдаан бүрээс харж, мэдэрч, бахархан шагшиж байгаа билээ.  





Холбоотой мэдээ