Улаанбаатарт 24-26 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-01 07:58:30

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

 

Холбоотой мэдээ