Сүүлийн 24 цагт 2740 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-08-31 11:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 2740-өөр нэмэгдэж,  2287 хүн эдгэрлээ. 


Улаанбаатар хотод 527, хөдөө орон нутагт 2213 иргэн коронавирусээр халдварласныг бүртгэжээ. 


Халдварын улмаас 13894 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8633 хүний биеийн байдал хөнгөн, 4041 нь хүндэвтэр, 1025 нь хүнд, 195 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин халдварын улмаас 16 448 иргэн өрхийн эмчээс заавар зөвлөмж аван гэрийн хяналтад байгаа аж.

 

Харамсалтай нь “Ковид-19” өвчнөөр зургаан иргэн эндсэнээр манай улсад нас барагсдын тоо 937 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.


Холбоотой мэдээ