Г.Болор-Эрдэнэ Туркийн таеквондочтой хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-02 14:51:56

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхимд өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд 3 дахь тойрогтоо Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө яллаа.


Монголын таеквондогийн баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Г.Болор-Эрдэнэ Испани улсын таеквондоч Видал Алварез  Алежандро /Vidal Alvarez  Alejandro/-той тулалдаж 33:11-ээр хожлоо. Тэрбээр өнөөдөр 19.00 цагаас Турк улсын тамирчинтай тулалдах бөгөөд түүнийг ялбал хүрлийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.



Холбоотой мэдээ