Элсэлтийн Ерөнхий шалгалтанд өндөр оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нарыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-03 11:23:42

Архангай /МОНЦАМЭ/. Элсэлтийн Ерөнхий шалгалтанд өндөр оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарт мөнгөн шагнал гардуулжээ. Энэхүү шагнал, урамшууллыг найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил нийт 27 суралцагчийг шагнасан байна. Үүнд ур чадвар, ерөнхий 7 судлагдахуун хичээлийн хүрээнд 750-799 оноо авсан 23 сурагч, 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авсан 4 сурагч, үүнээс хоёр хичээлээр 750-иас дээш оноо авсан 2 сурагч, бэлтгэсэн 23 багш шагнал авсан байна. Дээрх багш, сурагчдыг нийт арван сая тавин мянган /10050000/ төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж, өргөмжлөл хадгалуулжээ.  Шагналыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дашзэвэг, Боловсрол соёл, урлагийн газрын дарга З.Мөнхтогтох, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ө.Билэг- өрнөх нар гардуулжээ.  

Холбоотой мэдээ