Санзайн зуслангийн замыг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлснээр, энэ сарын 6-ны 8.00 цагаас энэ сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийх юм.