Сэлэнгэ аймагт 205 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-06 21:16:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас ирүүлсэн сүүлийн 24 цагийн мэдээгээр 344 сорьцод PCR шинжилгээ хийхэд 205 эерэг тохиолдол батлагдлаа. Мөн короновирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр буюу хавсарсан хүнд өвчний улмаас нэг иргэн нас барлаа. Сэлэнгэ аймагт нийт нас баралт 16 боллоо.

Сэлэнгэ аймагт батлагдсан дээрх тохиолдлын 34 нь аймгийн төв Сүхбаатар, 80 нь Мандал суманд гарчээ. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 56 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлсэн 42 иргэн эдгэрчээ. Дээрх тохиолдлоос жирэмсэн эх 18, 17 хүртэлх насны 57 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэн хүнд нэг, хүнд 15, хүндэвтэр 51 тохиолдол тус тус эмчлүүлж байна

Холбоотой мэдээ