"Оролцоо" төсөлд Өвөрхангайгаас 100 гаруй залуу хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-07 14:17:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй  залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд Өвөрхангай аймгаас 225 залуу оролцохоор бүртгүүлснээс 103 нь сонгогдон Улаанбаатарыг зорьжээ.

18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй иргэнийг тус төсөлд бүртгэсэн бөгөөд хүний хөгжлийн цогц сургалт буюу эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад 14 хоног хамруулах юм.

Бүртгүүлсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар ковидын шинжилгээ болон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сургалтын төвүүдэд хуваарилжээ. “Оролцоо” төсөлд 21 аймаг, Улаанбаатар хотоос нийт 5000 залууг хамруулах аж.

Холбоотой мэдээ